Блог

Хүүхдэд зориулсан 2022 оны шилдэг Програмчлалын хэл Цуврал-3

Таны хүүхдэд зориулсан 2022 оны шилдэг програмчлалын хэл, тоглоом, хичээлүүд

Цуврал-3

Хүүхдэд зориулсан кодчилолын тоглоомууд

1. LightBot

LightBot нь кодчилол дээр суурилсан оньсон тоглоом бөгөөд тоглогчид дүрс ашиглан робот програмчилдаг. Lightbot нь ерөнхийдөө кодчилолын хэл заадаггүй ч тус тоглоом логик сэтгэлгээ, програмчлалын анхан шатны мэдлэгийг хүүхдэд өгдөг. 20 сая гаруй тоглогчтой, 9-с дээш насны хүүхдүүдэд тохиромжтой, дэлхийн өнцөг булан бүрт багш нар уг тоглоомыг хүүхдийн логик сэтгэлгээг хөгжүүлэхэд ашиглаж байна. Мөн бага насны (4-8 насны) хүүхдүүдэд зориулсан тоглоход хялбар хувилбар болох LightbotJr байдаг байна.

 

2. Roblox

Roblox нь 2004 оноос зах зээлд гарч ирсэн бөгөөд 2014 онд Microsoft компани түүний алдарт хүрэх өсөлтийг авчирсан юм. 2020 он гэхэд Roblox-г өдөр тутам ашигладаг 32.6 сая идэвхтэй хэрэглэгчтэй болсон бөгөөд өдөрт дунджаар 2.6 цаг гар утас, компьютер болон тоглоомын гар ашиглан уг тоглоомыг тоглодог байна.
Тоглоом тоглохоос гадна Лего-той адил өхөөрдөм дүрүүдийг агуулсан контент бүтээдэг хэрэгсэл нь хүүхэд залуучуудын анхаарлыг ихээр татдаг. Өөрсдийн тоглоомоо бүтээж, онлайн платформ дээр хуваалцах мөн бусад тоглогчдын бүтээсэн сая сая тоглоомоор тоглох боломжтой. Энэхүү тоглоом нь өсвөр насны хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчдийн дунд хүртэл алдартай байсаар байна!

 

3. Minecraft

"Minecraft" хэмээх нэрнээс нь та ямар тоглоом гэдгийг ойлгох байх: олборлох, өөрөө урлаж бүтээх гэсэн утгатай. 2014 онд Microsoft компанийн 2.5 тэрбум доллараар худалдаж авсан Minecraft тоглоом нийт 144 сая хувь борлуулагдаж, өдгөө сар бүр 75 сая хүн тоглодог тоглоом болсон юм. Тус тоглоомонд хүүхдүүд бүтээлч чадвар, уран сэтгэмж,  төсөөллөө ашиглан өөрсдийн гайхалтай ертөнцийг блок блокоор нь бүтээдэг. 

 

Програмчлал болон кодчилол сурахад кодчилолын тоглоомууд үнэхээр тусалж чадах уу? хэмээх асуултанд ихэнх хүмүүс санаа нэгтэйгээр Тийм гэж хариулах байх. Таны хүүхэд кодчилолын ертөнцийн үүдийг нээн, танилцах цаашлаад кодчилол бичиж сурахад түлхэц өгөх аргын нэг юм.

Хүүхдээ багаас нь мэдээллийн технологи руу алхам алхмаар удирдан чиглүүлэх нь таны бяцхан үрсэд програмчлалын ертөнцийг ойлгоход үр дүнтэйгээр тусалж чадна!

 

 

Мэдээний эх сурвалжтай  танилцахыг хүсвэл энд дарна уу